Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газар

“Хархорин-XIII зуун” аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүний шилдэг төсөл шалгаруулах уралдааныг дүгнэв.

Аялал жуулчлалын гол бүс нутаг болох Хархорины орчимд жуулчдын сонирхол татахуйц соёлын аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үзмэр бий болгох зорилгоор шилдэг санаа, загвар шалгаруулах уралдааныг БОАЖЯ-наас 2009.8.1-2010.2.15-ныг хүртэлх хугацаанд зарласан юм. Энэ хугацаанд 7 байгууллага, уран бүтээлчид төсөл, материал ирүүлснийг дүгнэв.

 
Уралдааны болзолд тавьсан “үндэслэл сайтай, хэрэгжих магадлалтай, түүхийн судалгаанд түшиглэсэн, Монгол орныг дэлхий дахинд таниулах онцлогийг агуулсан, монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг тодотгосон, Монгол их гүрний нийслэлийг харуулах аялал жуулчлалын брэнд цоо шинэ бүтээгдэхүүн бий болгох, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол татахуйц байх” гэсэн үндсэн шаардлагуудыг бүрэн хангасан төсөл ирээгүй гэж ажлын хэсэг үзлээ.

 

“Хархорин-XIII зуун” бол Монгол Улсын Засгийн газраас тэргүүлэх ач холбогдол бүхий эхний ээлжинд хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад орсон төсөл юм. Дээрх уралдаан “Хархорин-XIII зуун”-ы зураг төслийн ажлын даалгавар боловсруулах  бэлтгэл ажлын хүрээнд явагдсан билээ.

Аймгийн БОАЖ - ын газрууд

Map of Mongolia

Цаг агаарын мэдээ

Онлайнд хэн байна

Бидэнтэй хамт 6 зочид байна

Өнөөдрийн зар: "Хархорум-13 дугаар зуун" төслийн уралдааныг дүгнэв.