Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газар

Төрийн захиргааны байгууллагууд

БОАЖЯ
АЖ-ын ҮНДЭСНИЙ ТӨВ
НИЙСЛЭЛИЙН АЖ-ЫН ГАЗАР
АЙМГУУДЫН БОАЖ-ын ГАЗАР

БОАЖЯ-ны АЖГ


Үндсэн чиг үүрэг

Аялал жуулчлалын газрын зорилго нь улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд чиглэсэн аялал жуулчлалын бодлого стратегийг боловсруулах, зохицуулах, хэрэгжүүлэх асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад өндөр мэргэжлийн цаг үеэ олсон зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх явдал юм.

  • Салбарын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохицуулах
  • Салбарын бодлогын хүрээнд хамаарах хууль, тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг хангах
  • Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудыг бодлогын удирдамжаар хангах
  • Монгол Улсыг гадаадад сурталчлах, маркетингийн бодлогыг хэрэгжүүлэх
  • Аялал жуулчлалыг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн, аяллын төрлийг нэмэгдүүлэх
  • Салбарын судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх
  • Аялал жуулчлалын сан бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих

            Тус газар нь аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохицуулах, аялал жуулчлал хөгжих эрхзүйн таатай орчин бүрдүүлэх, аялал жуулчлалын байгууллагуудыг мэргэжлийн удирдлагаар хангах, улсын болон олон улсын хэмжээнд аялал жуулчлалын  байгууллага хоорондын үйл ажиллагааг уялдуулан байгаль орчинд ээлтэй аялал жуулчлал хөгжүүлэх чиг үүрэгтэй. Мөн аялал жуулчлалын салбарт хүний нөөцийн хөгжлийг төлөвлөх, сургалтын бүтэц, хөтөлбөрийг эрх бүхий байгууллагатай хамтран батлах, аялал жуулчлалын  байгууллага, зочид буудал, жуулчны бааз, хөтөч-тайлбарлагчид зэрэглэл тогтоох,  аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаа явуулах жуулчны бааз, зочид буудал, амралт, рашаан сувиллын газрын тоо, байршлыг тогтоох, тэдгээрийн нэгдсэн бүртгэл хөтлөх, аялал жуулчлалын санд хөрөнгө төвлөрүүлэх зарцуулах, Монгол Улсыг гадаадад сурталчлах, аялал жуулчлалын статистик мэдээллийг нэгтгэж, судалгаа, дүн шинжилгээ хийх, аялал жуулчлалын мэдээллийн нэгдсэн сүлжээ, мэдээллийн сан байгуулах, аялал жуулчлалын бүсэд хүлээн авах жуулчдын тоог тогтоох зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Удирдлагын нэр: Ц.Оргодол
Холбоо барих утас: 267545, факс: 264447
 

Аймгийн БОАЖ - ын газрууд

Map of Mongolia

Цаг агаарын мэдээ

Онлайнд хэн байна

Бидэнтэй хамт 6 зочид байна

Өнөөдрийн зар: "Хархорум-13 дугаар зуун" төслийн уралдааныг дүгнэв.